Хар тамхитай тэмцэх алба энэ оны эхний 10 сарын байдлаар 518 холбогдогчтой 455 гэмт хэрэг илрүүлж, 134,825 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний мансууруулах бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоосон нь гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 215 нэгжээр буюу 1.8 дахин, хэрэгт холбогдогчдын тоо 1.4 дахин , хураасан бодис 1.5 дахин тус тус өссөн байна.
Хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнх нь 18-35 насныхан байгаа бол насанд хүрээгүй 5 хүүхэд холбогджээ.
Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил, арга хэмжээг тогтмол зохион явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )