Нигер улсын иргэн 1 кг гаруй сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлжээ

 

Нигер улсын иргэн И.Ж нь бусадтай бүлэглэн энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг гадаад улсаас Монгол Улсын хилээр их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба илрүүлжээ..

Эд мөрийн баримтаар нийт 1 кг 35 грамм буюу ойролцоогоор 10 мянган хүний нэг удаагийн хэрэглээний бодис хураан авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд таван жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top