ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
5 цагийн өмнө

Өнөөдөр 2026 оны 11 дүгээр сарын 22. Энэ оны 326 дахь өдөр бөгөөд он дуусахад 39 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 08 цаг 08 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйл хийхэд эерэг сайн. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод -8 хэмийн хүйтэн байх тул эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Япон улсад гэрлэсэн хосуудын өдөр, Ливан улсад тусгаар тогтнолын өдөр тохиож байна. Энэ өдөр Английн нэрт улстөрч Уорвикийн 16-р гүн Ричард Невиль, Францын хатан хаан Элизабет, АНУ-ын хоёр дахь тэргүүн хатагтай Абигейл Адамс, Английн нэрт бизнесмен Томас Күүк, Английн зохиолч, яруу найрагч Жорж Элиот, Испанийн алдарт “Барселона” клубийг үндэслэгч Хоан Гампер, Францын Ерөнхийлөгч Шарль де Голь, ЗХУ-ын улстөрч Лазар Каганович, Нобелийн шагналт Англий биофизикч Эндрю Хаксли, Америкийн нэрт жүжигчин Жералдин Пейж, Америкийн нэрт талбайн теннисч Билли Жийн Кинг, Италийн Ерөнхий сайд асан Паоло Женталини, Америкийн нэрт жүжигчин Жейми Лий Куртис, Данийн жүжигчин Мадс Миккелсен, Америкийн жүжигчин Марк Руффало, Скарлетт Йоханссон, Өмнөд Африкийн пара гүйгч Оскар Писториус, Бельгийн хөлбөмбөгч Маруне Феллайни, Английн хөлбөмбөгч Крис Смоллинг, Испанийн хөлбөмбөгч Карлес Гил, Америкийн загвар өмсөгч Хейли Бибер нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1574 оны энэ өдөр Испанийн далайчин Хуан Фернандез Чилийн эрэг орчмын бүлэг арлуудыг нээжээ. Хожимоо түүнийг хүндэтгэн нэрээр нь нэрийдсэн юм.

1635 оны энэ өдөр Тайванийн арлын төв болон өмнөд хэсэгт Голландын хяналт тогтжээ.

1837 оны энэ өдөр Канадын сэтгүүлч, улстөрч “Үндсэн хууль” сэтгүүлд “Дээд Канадын ард түмэнд” эссе хэвлүүлсэн нь Их Британийн засаглалын эсрэг бослогод уриалжээ.

1908 оны энэ өдөр Албани цагаан толгойг зохиов.

1942 оны энэ өдөр Нацистын Германы генерал Фридриз Паулус германы 6-р арми Сталинградын тулалдаанд бүслэгдсэн тухай мэдээлжээ.

1943 оны энэ өдөр Ливан улс Францаас тусгаар тогтносноо зарлав.

1963 оны энэ өдөр Ли Харви Освальдын гарт АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди амь насаа алдав. Үүний дараа алуурчин Ли Харви Освальд хүнд шархдаж, өөр нэг хүнийг хөнөөжээ. Удалгүй дэд ерөнхийлөгч Линдон Б.Жонсон АНУ-ын 36 дахь Ерөнхийлөгчөөр тангараг өргөсөн юм.

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

1975 оны энэ өдөр Испанийн дарангуйлагч Франциско Франко нас барснаас хоёр хоногийн дараа Испанийн хаанаар Хуан Карлосыг зарлажээ.

1990 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгож байгааг зарлав.

2004 оны энэ өдөр Украинд “Улбар хувьсгал” дэгджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top