ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
18 минутын өмнө

Өнөөдөр 2026.11.17. Энэ оны 321 дахь өдөр бөгөөд он дуусахад 44 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 59 минутад мандаж, 17 цаг 15 минутад жаргана.

Улаанбаатарт цастай. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 14 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын оюутны өдөр. Хэрэм хамгаалах олон улсын өдөр тохиож байна. ОХУ-д өнөөдөр Цагдаагийн өдөр бол Чех, Словакд Эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэх өдөр, Арменид Цэргийн эмч нарын өдөр, Японд Шоги шатрын өдөр, Азербайжанд Үндэсний сэргэн мандлын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн кино найруулагч, Оскар, Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналт Мартин Скорсезе, Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналт Дэнни де Вито, Англи, Францын кино найруулагч Ролан Жоффе, Канадын жүжигчин Рэйчел МакАдамс, Америкийн зохиолч Кристофер Паолини, поп, R&B дуучин Кэт Делуна зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1800 оны энэ өдөр АНУ-ын Конгресс анх удаа Вашингтонд чуулжээ.

1855 оны энэ өдөр Африк судлаач Дэвид Ливингстон Замбези голд 120 метр өндөр хүрхрээ харсан анхны европ хүн болов. Тэрээр хүрхрээг хатан хаан Викториагийн нэрээр нэрлэв.

1869 онд Суэцийн сувагт хөлөг онгоцны хөдөлгөөнийг нээжээ.

1933 оны энэ өдөр АНУ ЗСБНХУ-ыг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж, худалдааны харилцаагаа сэргээжээ.

1937 оны энэ өдөр Их Британийн Засгийн газрын гишүүн лорд Галифакс Гитлертэй уулзаж, Судетены асуудлыг энхийн замаар шийдвэрлэхээр оролджээ. Хэлэлцээ арваннэгдүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжилсэн байна.

1943 оны энэ өдөр Чернобыль хотыг Германы цэргүүдээс чөлөөлжээ.

1950 онд 15 настай 14-р Далай ламыг Түвдийн бүрэн эрхт түр захирагчаар томилжээ.

1988 оны энэ өдөр Беназир Бхутто Пакистаны анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон билээ.

1993 оны энэ өдөр Нигерид төрийн эргэлт болов.

1997 оны энэ өдөр Луксорын аллага гарчээ. Исламын 6 босогч Хатшепсутын сүмийн гадна буу, хүйтэн зэвсэг ашиглан 62 хүний амийг хөнөөжээ.

2003 оны энэ өдөр жүжигчин Арнолд Шварцнеггер Калифорни мужийн амбан захирагчийн үүрэгт ажилдаа албан ёсоор оров

2008 оны энэ өдөр “Twilight” кино нээлтээ хийжээ.

2019 онд Хятадын Ухань хотод 55 настай эрэгтэй ковид-19 халдвар авсан анхны тохиолдлоор бүртэгджээ.

Өнөөдөр үс засуулбал нас уртасна       

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top