Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
7 минутын өмнө

Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс 1.7 сая тонн дизелийн түлш, 756.4 мянган тонн автобензин импортолсон байна. Дизелийн түлшний импортыг хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 25.4%, автобензинийх 6.6% нэмэгджээ. Энэ нь дизелийн түлшний хэрэглээ хэрхэн өсөлттөй байгааг харуулна.

Газрын тосны бүтээгдэхүүн нийт импортын бараг дөрөвний нэгийг дангаар бүрдүүлж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засаг гадаад нийлүүлэлтээс ихээхэн хамааралтайг илтгэх үзүүлэлт юм. Олон улсын зах зээлд газрын тосны үнийн хэлбэлзэх нь валютын ханш, хил дамнасан тээвэр, нийлүүлэлгч талын үйлдвэрлэлийн саатал нь дотоодын нийлүүлэлт, үнэд нөлөөлдөг. Үнэд нөлөөлөх нь хэрэглээний үнийн өсөлтийн томоохон шалтган болж, Монгол Улсын эдийн засагт нөлөөлж байгааг эдийн засгийн судалгаанууд харуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top