Монгол төрийн хоёр нүүр

Б.Сэцэн | Zindaa.mn
48 минутын өмнө

“Оросын шатахууны хомстлоос Монгол Улс хамгийн их хохирч байна”. Энэ миний үг биш шүү. Энэ бол Төрийн яамны газрын даргын үг. Бүр тодруулбал ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулууны үг. Дорнын эдийн засгийн форумд яамаа төлөөлөн оролцож буй тэрээр “Ройтерс” агентлагт ийн ярьсан байна. Мөн тэрээр цааш хэлэхдээ “ОХУ-д асуудлыг би маш сайн мэдэж байгаа. Монголд ч шатахууны үнэ өсч байна “ гэжээ.

Ройтерсийн мэдээлснээр Монгол Улсад өнгөрсөн сард шатахууны хомстол нүүрлэж, шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж шатахууны борлуулалтыг хязгаарласан. Энэхүү хомстол нь Оросоос үүүдэлтэй бөгөөд Украины нисгэгчгүй онгоц газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдаж, улирлын чанартай эрэлтээс үүдэлтэйг тодотгосон байна. Мөн түүнчлэн Ц.Болорчулууны хэлснийг эшлэн хаврын улиралд литр тутамдаа нэг доллар байсан шатахуун литр тутамдаа бараг 1.5-2 ам.доллар болж өссөн гэдгийг дурджээ.

“Оросын шатахууны хомстлоос Монгол Улс хамгийн их хохирч байна”. Энэ миний үг биш шүү. Энэ бол Төрийн яамны газрын даргын үг. Бүр тодруулбал ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулууны үг.

Форумын чамин индэр дээрээс Ерөнхий сайд нь “стратегийн найрсаг хөрш” гэж мэдэгдээд, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой байлгахыг хүсээд байдаг. Нөгөө талд гаднын хэвлэлд "Оросын хомстлоос хохирогч нь Монгол Улс аа гээд" матрын нулимс унагаад байдаг. Яг үүнээс Монгол төрийн бодлого хоёр толгойтой болсныг харж болохоор. Ерөнхий сайд нь кабинетийн гишүүдтэйгээ “Газпром”, “Роснефьт”-ийн төлөөлтэй уулзаж шатахууны нийлүүлэлт цаашид ч тогтвортой байна гэдгийг хэлүүлээд авсан. Гэтэл төрийн яамны түшээ нь хохирогч нь Монгол гээд байдаг. Гаднынхан үүнийг төрийн үг гэж ойлгоно. Гэтэл Ерөнхий сайд нь тайзнаас аарай өөрийг яриад байдаг. Хэвлэлд мэдээлснээс харвал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “стратегийн цогц, иж бүрэн харилцаанд хүрсэн” гэдгийг тодотгосон.

Монголд байдал ямар байгааг дэлхийн хэн ч мэдэхгүй. Угаасаа дэлхий даяар байдал хүнд байхад Монголын асуудал хамаа ч үгүй. Төрийн яамны төлөөллийн хэлснийг Монгол Улсын хэлж буй үг гэж ойлгоно. Монголын жир иргэн гаднын хэвлэлд яаж ч зовлон тоочиж болно. Хэрэв тоож ирвэл шүү дээ. Угаасаа гаднын хэвлэлүүд Монголын шатахуун хомстлыг мэдээлсэн. Хоёр хөршийн дунд хавчуулагдсан гэдэг уламжлалт байр сууриар хандаад, шоглосон байдлаар ч мэдээлсэн хэсэг хэвлэлүүд байв. Ялангуяа Оросоос ихээхэн хамааралтай гэдэг дээр ньюанс тааруулсан байна билээ. Гэвч төрийн яамны ажилтны үгийг Ройтерс онож цохоод, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлснийг мэдээллийнхээ төгсгөлд дурдсан байна.

Ерөнхий сайд нь “стратегийн найрсаг хөрш” гэж мэдэгдээд, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой байлгахыг хүсээд байдаг. Нөгөө талд гаднын хэвлэлд "Оросын хомстлоос хохирогч нь Монгол Улс аа гээд" матрын нулимс унагаад байдаг. Яг үүнээс Монгол төрийн хоёр нүүрийг харж болно. 

ОХУ-д байдал санаснаас хүнд байгаа. Тийм ч учраас гадаадад шатахуун нийлүүлэхээ зогсоосон. Энэ нь ч Монгол Улсад дам нөлөөлсөн нь тодорхой. Ганц баримт дурдахад ОХУ дотоодын зах зээлээ хамгаалах  үүднээс Монгол Улсад экспортлох шатахууны хэмжээг 6-7 сард 10 орчим хувиар бууруулжээ. Москва Таймс цахим хуудаст мэдээлснээр долоодугаар сард 173,000 тонн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Энэ нь хэвийн үеийнхээс 13,400 тонноор бага гэсэн үг юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр ОХУ-ын долдуугаар сард Төв Азийн орнуудад экспортолсон нийт түлшний 90-ээс дээш хувийг Монгол Улс эзэлж буй аж. Тэрчлэн Монгол Улсад эрэлт нэмэгдсэний улмаас 1-7-р сард ОХУ-аас нийлүүлсэн дизелийн түлшний хэмжээ өмнөх оноос 7% нэмэгдэж, 1.05 сая тоннд хүрсэн. Байдал ийм байгаа. Гэвч Монгол төрийн нүүр хоёр ширхэг байж болохгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top