Украины дронын халдлагаас үүдэн тасалдал үүсгээд байгаа ОХУ дотоодын зах зээлээ хамгаалах үүднээс Монгол Улсад экспортлох шатахууны хэмжээг 6-7 сард 10 орчим хувиар бууруулжээ. Москва Таймс цахим хуудаст мэдээлснээр долоодугаар сард 173,000 тонн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Энэ нь хэвийн үеийнхээс 13,400 тонноор бага гэсэн үг юм.
ОХУ хэдийгээр бензин, дизелийн түлш, онгоцны түлшний экспортод хязгаарлалт тавьсан ч Засгийн газар хоорондын хэлэлцээр бүхий улс орнууд руу нефтийн бүтээгдэхүүн хэвийн олгож байгаа. Албаны хүмүүсийн мэдээлснээр ОХУ-ын долдуугаар сард Төв Азийн орнуудад экспортолсон нийт түлшний 90-ээс дээш хувийг Монгол Улс эзэлж буй аж. Тэрчлэн Монгол Улсад эрэлт нэмэгдсэний улмаас 1-7-р сард ОХУ-аас нийлүүлсэн дизелийн түлшний хэмжээ өмнөх оноос 7% нэмэгдэж, 1.05 сая тонн д хүрчээ.
Москва Таймс цахим хуудаст дурдсанаар Монгол Улсад шатахууны хомстол нүүрлэж, урт дараалал үүссэн тул наймдугаар сарын 4-15-ны хооронд шатахууны хязгаарлалт тогтоогоод байгаа тухай мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )