Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

16 минутын өмнө

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойн баяр тохиож байна.

Бүх нийтээр амрах баярын өдөр тул нийслэлд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ердийн хуваарийн дагуу пүрэв гарагт улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн автомашины хөдөлгөөнийг хязгаарладаг бол өнөөдөр бүх дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой.

Харин маргааш буюу арваннэгдүгээр сарын 27-ны баасан гарагаас дугаарын хязгаарлалт ердийн хуваарийн дагуу үйлчилж, улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн автомашины хөдөлгөөнийг тогтоосон бүс, цагийн хүрээнд хязгаарлана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top