Засгийн газар АХБ-наас 200$ саяын зээл авна

Б.Сэцэн | Zindaa.mn
16 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл авахаар тохиролцжээ. Энэ зээл төсвийн дэмжлэгт чиглэх аж. Тиймээс үүнтэй холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил. Хүү нь баталгаат овернайт санхүүжилтийн хөвөгч хүүний суурь дээр 0.5% нэмэгдэлтэй байхаар тохиролцжээ. Зээлийг гадаад валютын нөөцийг тогтвортой байлгах, геополитикийн эрсдэлээс хамгаалах, төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ашиглах юм.

Төсөв хэдийгээр цаасан дээр түүхэн дээд орлоготой харагдаж байгаа ч бодит байдал дээр зарлагаа дийлэхгүй алдагдалтай, дээрээс нь төгрөгийн ханш, валютын нөөцөө хамгаалах шаардлагатай тулгарсан. Бодит шаардлага нь ийм байгаа учраас Засгийн газар гаднаас хямд валют зээлж төсвийн цоорхойгоо нөхөхийг оролдож буй хэлбэр гэж эдийн засгийн онолын үүднээс тайлбарлахаар байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top