АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын холбооны шүүхээс оноосон цаазын ялыг гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.
Тангарагтнууд ийм шийдвэр гаргасны дараа цаазын ялыг богино хугацаанд гүйцэтгэх ёстой. Хүн амины хэрэг, хүүхэд хүчирхийлсэн, хүний наймаа эрхэлж, хохиргчдоо хөнөөсөн хэрэг үйлдсэн этгээдүүдэд цаазын ял оноох ёстой гэж Трамп хууль зүйн яаманд ажиллах үеэр мэдэгдсэн байна.
Тэрбээр Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсомын энэ сарын эхээр цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар солих тухай шийдвэрийг дахин хатуу шүүмжилжээ. Энэхүү шийдвэрт 560 гаруй хоригдол хамрагдсан байна. Ньюсомыг Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай гэж үзэж байгаа. Тэрбээр цаазын ялыг хүчтэй эсэргүүцдэг нэгэн билээ.
Цагаан ордны тэргүүн Доналд Трамп 2025 оны нэгдүгээр сард ажлаа хүлээн авсны дараа холбооны хэмжээнд цаазын ялыг сэргээх тухай зарлигт гарын үсэг зурж байв. Тэрбээр холбооны шүүхээс цаазын ялыг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлэх шийдвэрийг цуцалсан юм.

Сэтгэгдэл ( 0 )