Трамп: Украин шинэ Ерөнхийлөгчтэй болох цаг болсон

Б.Сэцэн | Zindaa.mn
37 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украин улс шинэ Ерөнхийлагчтэй болох цаг болсныг сэтгүүлчдэд хэлжээ. Учир нь Трампын засаг захиргаа ОХУ-тай дизелийн түлш худалдан авах гэрээ байгуулсныг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський эрс шүүмжилсэнтэй холбоотой юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамд хэлэхдээ "Зеленськийд хэлэлцээ хийх олон боломж байсан. Гэвч хэзээ ч хэлэлцээ хийхийг хүсч байгаагүй. Тиймээс Украин улс тохиролцоонд хүрч чадах шинэ удирдагчтай болох ёстой" гэсэн байна.

Доналд Трампын тухайд удахгүй болох завсрын сонгуулийн өмнө шатахууны үнийг бууруулахын тулд ОХУ-тай дизелийн түлшний гэрээ байгуулж байгаа юм. Үүнийг Украины Ерөнхийлөгч эрс эсэргүүцэж "Маш ичгүүртэй үйлдэл. Энэ нь ОХУ-ын түрэмгийллийг санхүүжүүлэхийн тулд Путинд барьж буй бэлэг" гэсэн юм. Европын холбооны зүгээс ч АНУ-ын үйлдлийг эрс эсэргүүцэж хэлэлцээрээ зогсоохыг уриалсан.

Яг одоо АНУ-ын засаг захиргаа ОХУ-д тавьсан хоригоо хэсэгчлэн цуцлах асуудлыг хэлэлцэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top