Уиткофф Зеленськийтэй уулзсаны дараа ОХУ-г зорино

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф Осло хотноо Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй уулзсаны дараа ОХУ-г зорьж, Владимир Путинтай уулзахаар төлөвлөж байна гэж Axios портал мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээллээр, Уиткофф Осло хотод Зеленськийтэй уулзахаар зорьжээ. Уулзалтад Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стёре болон Их Британи, Герман, Итали, Франц, ЕХ болон НАТО-ийн төлөөлөгчид оролцоно. Уулзалтаар ОХУ-тай яриа хэлэлцээг сэргээх үндэс болох цогц саналыг зөвшилцөх зорилготой гэж мэдэгдсэн байна.

Осло хотод ийн уулзалт хийсний дараа Уиткофф Оросыг зорьж, В.Путинтай Украин болон Европын холбоотнуудтай хамтран боловсруулсан саналаа ярилцахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ, Украин, Европын төлөөлөгчид техникийн түвшинд саналаа боловсруулжээ. Саналд Украины зэвсэгт хүчний талд байлдсаны төлөө буруутгагдаад байгаа АНУ-ын иргэн Стиефан Хаббардыг чөлөөлөх асуудал мөн туссан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украин, Европын оролцоотой иж бүрэн энхийн санал боловсруулах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгснийг эх сурвалжууд дурдаад энэхүү алхам нь Оростой яриа хэлэлцээг сэргээх үндэс болох ёстой гэж найдаж байна.

Энэ сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд яуулж буй цэргийн ажиллагааг энхийн замаар аль болох ойрын хугацаанд шийдвэрлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж байв. Москва яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа бол Украиы зүгээс ийм хүсэл эрмэлзэл байхгүй байгааг В.Путин онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top