Тэрбээр “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Энэ бол Үндсэн хуулийн суурь зарчим, ардчилсан төрийн үндэс юм. Монгол төрийн тэргүүнээ сонгох эрх зөвхөн Монголын ард түмэнд хадгалагдана.
Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд дөрвөн сарын дотор ээлжит бус сонгууль явуулахаар заасан. Сонгуулийн тухай хуулиар санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн товыг зарлах учиртай.
Сонгуулийн товыг Улсын Их Хурал ирэх долоо хоногт хуулийн хүрээнд хэлэлцэн тогтоохоор төлөвлөж байна. Төрийн ажил нэг ч цаг, нэг ч минут доголдох ёсгүй” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )