Шинэ өртөө–Толгойт чиглэлийн 17.4 км төмөр зам ашиглалтад орлоо

О.Должин | Zindaa.mn
13 минутын өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлсэн Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжлэл болох Шинэ өртөө–Толгойт чиглэлийн 17.4 км төмөр замаар өнөөдөр (2026.11.28) анхны галт тэргийг аялууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцов.

Шинэ төмөр замыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гол замтай холбосноор нийслэлийн төвөөр дамжин өнгөрдөг нүүрсний тээврийг хотыг тойруулан зохион байгуулах боломж бүрдэж байна.

Ингэснээр Улаанбаатар хотын төвийн төмөр замын ачааллыг бууруулж, дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top