Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана

Я.Болор | Zindaa.mn
14 минутын өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон "Legal Atlas" байгууллага хамтран байгаль орчны хууль, эрх зүйн мэдээллийн санг "SMART" системтэй нэгтгэсэн аппликейшн бүтээснийг албан ёсоор хэрэглээнд нэвтрүүлж, нээлтээ хийлээ.

Тус технологийн шийдэл нь байгаль хамгаалагчдад үүрэг гүйцэтгэж буй байршилдаа хамаарах хууль, эрх зүйн зохицуулалтыг хээрийн нөхцөлд шууд харах, зөрчлийг баримтжуулж, үндэслэлтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Аппликейшнийг Говь Гурвансайхан БЦГ - Gobi Gurvansaikhan National Park, Говийн Бага ДЦГ-ын Хамгаалалтын Захиргаа, Их газрын чулууны БЦГ-т амжилттай туршин нэвтрүүлээд байна.

Арга хэмжээний хүрээнд талууд системийн цаашдын тогтвортой ажиллагааг дэмжих хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, Байгаль орчны зөрчил шалган шийдвэрлэх аргачлалын шинэ гарын авлагыг танилцуулав.

Энэхүү ажлыг АНУ-ын Төрийн департаментын Олон улсын хар тамхи, хууль сахиулах асуудал эрхэлсэн товчоо (INL)-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top