Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлжээ.
Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргасан 2026 оны албан ёсны статистикаар түүний дараа Улсын аварга Ч.Санжаадамба тав, Дархан аварга Г.Өсөхбаяр гурван удаа түрүүлсэн үзүүлэлтээр удаалж байна.
Харин Улсын аварга Д.Сумъяабазар, П.Бүрэнтөгс, Улсын гарди И.Доржсамбуу, Улсын заан С.Сүхбат нар тус бүр хоёр удаа түрүүлжээ.
Тодруулбал, Б.Бат-Эрдэнэ аварга 1990, 1992, 1993, 1997, 1998, 1999 онд түрүүлсэн бол Ч.Санжаадамба 2010, 2013, 2015, 2016, 2017 онд, Г.Өсөхбаяр 2003, 2005, 2007 онд тус тус түрүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )