Өнөөдөр 2026.11.25. Энэ оны 329 дахь өдөр бөгөөд он дуусахад 36 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 10 минутад мандаж, 17 цаг 08 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 2 хэм, шөнөдөө 11 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна. Туркменистанд Ургацын баяр, Индонезид Багш нарын баяр, АНУ-д Аавтайгаа тоглох өдөр, Норфолк аралд Талархлын баяр, Польшид Төмөр замчдын өдөр, Тайландад Лус, савдгийг тахих өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн дуучин Эми Грант, Оросын зохиолч Андрей Кивинов, Канадын жүжигчин Жилл Хеннесси, Америкийн жүжигчин Кристина Эпплгейт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1924 оны энэ өдөр Улсын анхдугаар их хурал өндөрлөв. Арваннэгдүгээр сарын 8-25-нд үргэлжилсэн хурлаар Монгол Улсын анхны үндсэн хуулийг хэлэлцжээ.
1925 оны энэ өдөр Хянан байцаах яам байгуулагджээ.
1974 оны энэ өдөр “БНМАУ-ын Хүндэт иргэн” цолыг бий болгож, Л.И.Брежневт анх удаа тус цолыг хүртээжээ.
1990 оны энэ өдөр Батлан хамгаалах яаманд Тамгын хэлтэс шинээр байгуулав.
2010 оны энэ өдөр Монгол туургатны хөгжмийн зохиолчдын “Тэнгэрийн дуудлага” хөгжмийн наадам Улаанбаатар хотод анх удаа болжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1667 онд Азербайжанд болсон газар хөдлөлтийн улмаас 80 мянган хүн амиа алдаж байв.
1867 оны энэ өдөр Альфред Нобель динамитын патент авчээ.
1936 оны энэ өдөр Герман болон Япон улс коминтерны эсрэг гэрээ байгуулсан байна.
1940 оны энэ өдөр бөмбөгдөгч онгоц “Де Хевиллэнд Москүйто” анхны нислэгээ хийжээ.
1941 оны энэ өдөр Финланд улс коминтерны эсрэг гэрээнд нэгджээ.
1963 онд Жон Кеннедийг эцсийн замд нь үдэх ёслол болжээ. Түүнийг Арлингтоны Үндэсний оршуулгын газар нутаглуулав.
1970 оны энэ өдөр төрийн эргэлт хийх оролдлого нь бүтэлгүйтсэн Японы зохиолч, улстөрч Юкио Мишима харакири хийж, амиа егүүтгэжээ.
1992 оны энэ өдөр Чехословакийн Холбооны хурал 1993 оны 1-р сарын 1-нээс Чех болон Словак гэж хоёр тусдаа улс болон хуваагдах санал гаргав.
2000 оны энэ өдөр Бакуд 7 магнитуд буюу сүүлийн 158 жилд тус бүс нутагт болоогүй хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Гамшгийн улмаас 26 хүн амиа алджээ.
2009 оны энэ өдөр Хажж мөргөлийн үеэр Саудын Арабын Жидда хот үерт автав. Байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 3000 автомашин, 122 хүн усанд урсаж, 350 хүн ор сураггүй алга болсон байна.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )