2026 оны хамгийн түгээмэл нууц үгийг нэрлэв

Я.Болор | Zindaa.mn
15 минутын өмнө

2026 онд нэгээс зургаа, нэгээс найм хүртэл дараалсан тоо /"123456", "12345678"/ болон “admin” гэсэн нууц үгнүүдийг дэлхий дахинд түгээмэл хэрэглэжээ. Нэгээс зургаа хүртэл дараалсан тооноос бүрдсэн нууц үг сүүлийн найман жилд долоо дахь удаагаа хамгийн ихээр ашиглагддаг нууц үгээр тодорч байна.

Цахим аюулгүй байдлын “NordPass” компаниас судалгаа явуулж, дэлхийд хамгийн түгээмэл ашигладаг 200 нууц үгийг тодруулахад,  123456 гэсэн нууц үгийг 7.2 сая гаруй удаа ашигласан байна. Энэхүү нууц үг сүүлийн найман жилд долоон удаа хамгийн түгээмэл нууц үгийн жагсаалтыг тэргүүлжээ.

Жагсаалтын хоёрт “admin” гэсэн нууц үг оржээ. Энэ хувилбарыг 4.5 сая гаруй ашигласан байна. Харин гуравт нэгээс найм хүртэл дараалсан тоо буюу 12345678 гэсэн нууц үг оржээ. Үүнийг гурван сая удаа хэрэглэжээ.

Харин жагсаалтын долоод нууц үг гэсэн утгатай “password” бичигдсэн байна.

Энэхүү судалгаанд дэлхийн 44 улсыг хамруулжээ. Ингэхдээ даркнэтийн мэдээллийн сан болон 2025 оны есдүгээр сараас 2026 оны аравдугаар сарын хооронд алдагдсан мэдээллийг ашигласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top