Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж байгааг Чингис хаан Үндэсний баялгийн сангаас мэдээллээ. Одоогоор ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан байна. Алтны нөөц нь 3-4 тонн гэж тогтоогджээ. Яг одоогийн байдлаар Салхитын мөнгөний баруун ордны нөөц ерөнхийдөө дуусаж, 2025 оны эцсээсс үүсмэл ордоо ашиглаж байна.
Үүнээс гадна ирэх 2-3 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших “Хойд бүргэд” алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. Тус орд нь 50 тонн орчим геологийн нөөцтэй, үйлдвэрлэлийн нөөц нь 30 тонн орчим аж.
Чингис хаан Үндэсний баялгийн сангаас мэдээлснээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших 10 тонн орчим алтны нөөц бүхий “Хүрэн цав”-ын ордыг ашиглалтад оруулах юм байна. ТЭЗҮ-ийг энэ оны эцэс гэхэд дуусгахаар ажиллаж байгаа гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )