Авлигатай тэмцэх газрын 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг Шүүхийн сахилгын хороо 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шилжүүлэн авч, сахилгын хэрэг үүсгэн шалгасан.
Улмаар өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Шүүхийн Сахилгын хорооны хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцэж, шүүгч С.Төмөрбатыг огцруулах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасны дагуу огцруулах шийтгэл оногдуулсан байна.
Эргэн сануулахад, 2019 оны гуравдугаар сард Салхитын мөнгөний ордыг эзэмшигч нартай холбоотой авлигын хэрэгт оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр хуульч Л.Бямбаа нарын таван хүнд АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан. Шалгалтын явцад Л.Бямбаа агсан ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа амь насаа хохироосон бол түүний хүү, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат дээрх хэрэгт холбоотой болох нь тогтоогдсон байдаг.
Улмаар АТГ-аас дээрх хэрэгт холбогдсон шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, эрүүгийн хэрэгт татан шалгахаар болсон. Гэвч тэднийг шалгах шийдвэр гармагц С.Төмөрбат нь 2019 оны зургаадугаар сарын 26-ны шөнө гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ руу зугтан гарч, өнөөдрийг хүртэл монголд ирээгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 14 )
элбэгдоржийн өвөө одоогийн сүабаатар аймгйин зэргэлдээ барга хошуунаас Сумъяа бэйсйин нүүдлйтг дагалдан нүүж яваад ачаа уналгаүй болсны улмаас Шинжаан уйгурт хаягдаж хоцхоод 1937 оны хилйин үймээний үеэр ховд аймаг руу хил зөрчин бйаж ирсэн босгуулууд юмаа. |Яагаад гэхээр 1933 болон 1937 оны аүн амын тооллогоор |Монгол болон Цахиа |Гэдэг хүмүүс тооллогонд хамрагдаагүй бйасн гэдэг нь НАЯ-ны Архивт байсныг Зина агсан маань лавлаж мэдээд нйитэд мэдээлснийхээ төлөө Элбэгдоржимйн гар хөл болсон этгээдүүдэд хорлогдсон бйах бүрэн магадлалтай
яг зөв\n
ЭНЭ ХҮҮ Ч БУРУУДАХ ЁСГҮЙ . ТАЛИЙГААЧ БЯМБАА АГСАН Ч БУРУУГҮЙ ШҮҮ. ХАМГИЙН ГОЛ НЬ БЯМБАА АГСАНД ГАВЪЯАТ ХУУЛЬЧ ӨГСӨН ГЭЖ ДАРАМТЛАН БЙАЖ ЭНЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭТГЭЭД НЬ ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖ ШҮҮ ДЭЭ. ЗИНАА АГСАН МААНЬ ЭЛБЭГДОРЖИЙН ҮНЭН ТҮҮХИЙГ НАХ ЯАМНЫ АРХИВААС ОЛЖ ЛАВЛАН НЙИТЭД СОНИН РЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛСНИЙХЭЭ ДАРААХАН 2-Р ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧ СУВИЛАГЧ НАРЫН ХОРЛОЛД ӨРТӨН ЕРТӨНЦИЙН МӨНХ БУСЫНЩГ ҮЗҮҮЛСНЙИГ АРД ТҮМЭН МААНЬ МЭДЭЖ БЙАГАА ШҮҮ ДЭЭ.
ЭНЭ ХҮҮ Ч БУРУУДАХ ЁСГҮЙ . ТАЛИЙГААЧ БЯМБАА АГСАН Ч БУРУУГҮЙ ШҮҮ. ХАМГИЙН ГОЛ НЬ БЯМБАА АГСАНД ГАВЪЯАТ ХУУЛЬЧ ӨГСӨН ГЭЖ ДАРАМТЛАН БЙАЖ ЭНЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭТГЭЭД НЬ ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖ ШҮҮ ДЭЭ. ЗИНАА АГСАН МААНЬ ЭЛБЭГДОРЖИЙН ҮНЭН ТҮҮХИЙГ НАХ ЯАМНЫ АРХИВААС ОЛЖ ЛАВЛАН НЙИТЭД СОНИН РЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛСНИЙХЭЭ ДАРААХАН 2-Р ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧ СУВИЛАГЧ НАРЫН ХОРЛОЛД ӨРТӨН ЕРТӨНЦИЙН МӨНХ БУСЫНЩГ ҮЗҮҮЛСНЙИГ АРД ТҮМЭН МААНЬ МЭДЭЖ БЙАГАА ШҮҮ ДЭЭ.
тэрбумын хохирол учруулсан залууг олоод ирж өналээ хүсвэл наадахыг чинь байтугайг л олоод чирээд ирнэ шт
Zugtaasan uu,zugtaalgasan uu?
Ali deer boliulaagvi bsn yum uu ene chini odoo. Bolioch ee, yamar elgiin yum be.olood bariad irlee geed bgagvi bil vv bas. Estoi yana aa. Heleh muu vg olddoggvi eeeee
Шүүх засаглал чинь одоо энэ үү. Шүүгч нарын чинь ухамсар ийм л байна даа. Ийм болохоор улс орон яаж хөгжих үү. Гадагшаа зугатсан орголоо хүртэл одоо л түдгэлзүүлнэ ч гэх шиг. Та нар өөрсдөөсөө ичээч. Шударга ёс чинь хаана байна
Хийх юмаа олж ядсан манангийн хэдэн оркууд энэ хороонд цугларч дээ. Зүгээр л огцоруулаад л болооо ш тээ.
Элийгээ хийж одоо болтол халаагүй бүр хэрэг үүсгээгүй бгаан . Энэ шүүх яана аа
Бариад ирнэ л гээд байсан....яасан бэ...нэгэнт зугатаад явсан нөхрийг огцруулна ч гэх шиг...алиа юмаа болиоч
Оргуулсан этгээдийг барьж чадахгүй байгаад хамаг учир бна ядаж хөрөнгий нь хураа
Ардчилсан АНУ нь яагаад Монголын Ч. Сайханбилэг, Төмөрбат мэтийн гэмт хэрэгтнүүдийг өмгөөлж хамгаалаад Монголd өгөхгүй байгааг ойлгохгүй юм ??? Яагаад ???