Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас хоёр ялтан оргожээ.
Улмаар өнөөдөр нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан бол нэг хоригдлыг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "Багануур дүүрэг дэх 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэг хоригдлыг олж, баривчилсан. Одоо нэг хоригдлыг эрэн сурвалжилж байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )