Бригадын генерал Б.Нандинболор цэргийн дээд цолоор шагнагдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 07 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 102 дугаар зарлигаар өчигдөр /2025.07.10/ Хууль зүй, дотоод хэргийн салбарт “Бригадын генерал ”цолтон хоёр төрлөө.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Бямбажавын Нандинболор, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа Одоохүүгийн Ганбат нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цэргийн дээд цолоо авсных нь дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар генералуудад хүндэтгэл үзүүлэх үеэрээ “Эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, цэргийн дээд цол хүртсэн 2 бригадын генералынхаа цаашдын ажил үйлсэд Хууль зүй, дотоод хэргийн салбарынхаа бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж” цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Бригадын генерал Б.Нандинболор нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 10 дахь генерал цолтон юм. Харин Бригадын генерал О.Ганбат нь цагдаагийн байгууллагад 33 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарч буй 20 дахь генерал юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэлсүх(103.229.123.226) 2025 оны 07 сарын 12

Ямар тарган генерал вээ.. Турааж өгнөө чамайгХүрэлсүх

0  |  0
DR. ADITYA(197.211.63.111) 2025 оны 07 сарын 12

Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nМөн та манай албан ёсны вэб сайтаар дамжуулан манай бүсийн төв оффис руу холбогдож болно:

Зочин(202.126.91.57) 2025 оны 07 сарын 11

Генерал ч замаа алдлаа, хэзээ маршал руу ордог юм бол доо, тун удахгүй баахан маршалууд л болох байх даа

0  |  0
Close menu