ШШГЕГ-ын даргаар Хэнтий аймгийн гаралтай Б.Нандинболорыг томиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04

Засгийн газрын өчигдрийн /2024.04.04/ хуралдаанаар ШШГЕГ-ын дарга О.Амарсанааг чөлөөлж, хурандаа Б.Нандинболорыг томилсон.

О.Амарсанаа нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгсөн гэх бөгөөд түүний оронд томилогдсон Б.Нандинболор нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж байсан. Хэнтий аймгийн уугуул бөгөөд аймгийнхаа Цагдаагийн газар ажиллаж байгаад АТГ-т шилжин ажиллажээ.

Төгссөн сургууль, дамжаа:

Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Удирдлагын академийн Төрийн Захиргааны ахлах түшмэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаа;

Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч;

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагч;

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч;

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга;

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч;

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга;

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top