Хорих ангид дахин нэг ялтан АМИА ХОРЛОХЫГ завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 10 сарын 16

Сэлэнгэ аймгийн төвийн нэгэн орон сууцын орцонд Н гэх багш эмэгтэйг олон удаа хутгалж, амийг нь егүүтгэхийг завдсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд гарч байсан билээ.

Уг хэргийг үйлдсэн этгээд тухайн өдрөө тус аймаг дахь “Алтанбулаг” боомтоор хил гарах гэж байсныг цагдаагийнхан саатуулсан юм. Уг хэргийг Дархан-Уул аймагт оршин суудаг, өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан Д.Мөнхбаатар гэх эр үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаа, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байдаг.

Тухайн багш эмэгтэйг ажлаасаа ирэхэд нь орцонд тосож байгаад 15-16 орчим удаа хутгалсан Д.Мөнхбаатарт холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хаалттай хорих ангид 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ. Улмаар түүнийг тус аймгийн төв дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд үргэлжлүүлэн хорьсон аж.

Гэтэл энэ сарын 11-ний баасан гараг буюу улс даяар орон нутгийн сонгуулийн санал авах өдөр хорих ангиуд хүчлэн хамгаалалттай байх үед Д.Мөнхбаатар амиа егүүтгэхийг завджээ.

Орон нутгийн хууль хяналтын болон эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр хорих өрөөнийхөө гэрлийг хагалан шилийг нь ашиглан амиа хорлох оролдлого хийсэн аж. Өдгөө эмчилгээ хийлгэж биеийн байдал нь тогтвортой байгаа гэнэ. Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-ын харьяа Цагдан хорих байранд хүний эрх зөрчигдсөн үү, эсвэл харуул хамгаалалтын дэглэм хуулийн дагуу байгаагүйгээс болсон уу ийм хэрэг гарсныг холбогдох байгууллагынхан ихэд нууцалж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.83.202) 2024 оны 10 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

тахар(66.181.179.54) 2024 оны 10 сарын 17

Олон удаа хутгалуулсан хөөрхий эмэгтэй тэгээд амьд уу???

1  |  0
Top