ШҮҮХ: Х.Бат-Ялалтыг ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХООР боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцсэн юм. 

Улмаар Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцад тэрбээр 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 187 дугаартай, мөн сарын 13-ны өдрийн 198 дугаартай, гуравдугаар сарын 17-ны өдрийн 215 дугаартай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсуудаар хэргийн материал танилцуулах зорилгоор дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, мөрдөгчийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүх яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд дээрх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг шүүх хүлээн авч, Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэн, энэ сарын 27-ны өдрийн шүүгчийн захиарамжаар яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Гэвч шүүгчийн захирамжийг Х.Бат-Ялалт зөвшөөрөөгүй бөгөөд түүний өмгөөлөгч С.Даваасүрэн шүүхэд гомдол гаргасныг өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн болон Х.Бат-Ялалт нарыг оролцуулсан байна.

Ингээд 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 75/Я дугаартай яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн тул Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 18

Elbegdorj Hyjaa tagnyyl Hyamdorj 2iig yarisan myylsan bolgon shorond vg dyygvi mash hyrdan hygatsaand syydag bolloo .Harin bvr aimshagtai ni SV.Batboldiin talaarah barimt hylgai garaad ireheer vg dyygvi ami horolon vhdeg boljee .

0  |  0
Tulga(202.126.89.56) 2020 оны 03 сарын 31

Олны нүдэн дээр шударга царайлж үнэн хэрэгтээ шантааж хийж явдаг хүн. Олон баримтаар нотлогддог.

1  |  0
ИРГЭН(66.181.187.211) 2020 оны 03 сарын 31

Нямдоржийн өөдөөс сөрсөн эсэргүүцсэн , илт муулсан болгон шоронд ордог ёстой болоод бхйна . .

0  |  0
TEVCHEERTEI BAIGAARA(182.160.39.198) 2020 оны 03 сарын 31

HUULI N ELBEGEE SAIHANBELEG NTR-G DUUDAAD IREHGUI BHD YAGAAD HORIJ TSAGDAHGUI, OLJ IREHGUI MURTLUU YADARSAN HUMUUSD SHUDARGA UMGUULUL HIIDEG ENE SAIHAN ZALUUG DALIMDUULJ HORINO VE, SONGUULIAR GARAH N TODORHOI GEED URSULDUGCHUU HEREGT HUTGAJ BGAA ARGA L BHDAAA

0  |  1
Батхүү(202.126.89.224) 2020 оны 03 сарын 31

Иргэн бүрд хууль адилхан үйлчилдэг бол та нарыг харах л үлдлээ миний бодолоор бол наад залуу чинь шудараг ёс яриад байсан. Зарим нэгийг нь шүүх дуудхаар зангиагаа зүйгээд гутлаа тослоод очино гэдэг хууль аль талд нь илүү үйлчлэх ёстой вэ

0  |  1
Зочин(202.9.46.207) 2020 оны 03 сарын 31

ЭНЭ ХҮНИЙ ЖИШГЭЭР БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДААС ОНЦ НОЦТОЙ ХЭРГЭЭР ЯЛЛАГДАГЧ, СЭЖИГТЭН, ГЭРЧЭЭР УДАА ДАРАА ДУУДААД БАЙХАД ЖИРГЭЭД ЗУГТААД БАЙГАА БОЛОХООР ЗӨВХӨН ИРЭЭГҮЙ ГЭДЭГ Л ХУУЛИЙН ЗААЛТААР ХЭД ДАХИН ХОРИГДОХ БОЛЗЛОО БҮРЭН ХАНГАЖЭЭ. ТЭГЭЭД ЯАДАГ ЮМ БОЛ ДОО???

0  |  0
Top