ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Гавьяат шүүгч Г.Бямбаа тус хорих ангид амь насаа алдсан.
Хорих ангид сэжигтэн амь насаа алдсан дээрх хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.30 цагт эхэллээ.
Хэргийг сануулбал, АТГ-ын Мөрдөн шалгах албанаас "Салхитын мөнгөний орд"-ын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. Тэдний дунд Гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа амиа алдсан байсан гэдэг.
Уг хуралд хохирогчоор талийгаачийн хүү С.Төмөрхуяг оролцох ёстой боловч тэрбээр ээжийнхээ хамт Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа гэр бүлээрээ Монгол Улсаас гарч, АНУ-ын хил дээр их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр саатуулагдсан. Түүнийг албадан авч ирэх ажиллагааг хуулийн байгууллагаас явуулж байгаа гэх мэдээлэл бий.
Өнөөдрийн шүүх хуралд хохирогч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар оролцож байна.
Сэтгэгдэл ( 8 )
улсаа зарсан авилгачин мѳрѳѳрѳѳ үхэхгүй хүн чирээд яадаг гай вэ ...энэ улсууд буруугүй
Ene humuusiig tsagaadgah heregtei. Luibarchin shuugch abgai ichihdee l hun alsan ( uuriiguu alsan). Huug ni abchirch yaliig ni edluuleh ni chuhal bn. Ger buleeree luibarchin .
mongol in ars tumen shuuhin baiguulagt ogtoosoo itgedeggui shugch nar bugd avilgach mongotei hund uilchildeg hej boddog harin bi ooroo erh zuich nikeen hen shuuh hurald orj bsn mongolin shuuhiin baiguulagt mash ih iitgedeg tiim um baihgui bolson gej boddog svllchin hun bsn baih getel svvliin 2 jil tegej bodohgui bolj bgaa ghdee itgek naidvarin gal dol untarchaagui bnaa olon sain shudarga shuugch bii busdiinha ner hund baiguulaginha ner hundiig gishgesen muusain mongoni booluud.
тэр авгай амиа хорлоогүй байх шүү
TSAGAATGAKH NI ZUW BAYKHAA , NUGEL KHIISEN NI UURTUU SHIITGEL ONOOCHIKHSON BAYKHAA
ЭНЭ ХҮМҮҮСТ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ? ТЭР АВИЛГАЧИН АВГАЙ ИЧИХ НҮҮРЭЭ ХИЙХ ГАЗАРГҮЙ Л ҮХЭЖ БАЙГАА БИЗ. ЗҮГЭЭР ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛЫГ ЧИРЭЭД.\n
зүгээр ажлаа хийж байёан хүмүүёийг хөлдөө чирээд үхэх мөрөөрөө үхэхгүй
зүгээр ажлаа хийж байёан хүмүүёийг хөлдөө чирээд үхэх мөрөөрөө үхэхгүй