Хондурасын Франсиско Морасан муж дахь “Cefas” эмэгтэйчүүдийн хорих газарт “Mara Salvatrucha” болон “Barrio 18” гэмт бүлэглэлүүдийн гишүүдийн хооронд мөргөлдөөн гарсны улмаас 41 эмэгтэй хоригдогч амиа алджээ.
Хэвлэлүүдийн мэдээллээр, 25 эмэгтэй хоригдол цоожтой торны цаана амьдаараа шатаж, нас баржээ. 16 эмэгтэй хутга болон сумны үхлийн шарх авсан бол таван хоригдол эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хондурасын Ерөнхийлөгч Сиомара Кастро хорих ангид аймшигт аллага гарсанд цочирдолд орсон хэмээн мэдэгдэж гудамжны гэмт бүлэглэлүүдийг буруутгажээ.
Хондураст 2012 онд “Comayagua” хорих газарт гал гарсны улмаас 361 хоригдол амиа алдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )