Талийгаач дүүгийнхээ хэргийг шийдүүлэхээр явж байсан эмэгтэй амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 16

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 оны зургаадугаар сард БНСУ-д ажиллаж, амьдарч байсан монгол иргэн бусдад зодуулж, нас барсан хэрэг гарсан.

Тухайн үед Гадаад харилцааны яамнаас “БНСУ-ын Умард Чүнчон мужийн Ымсон хотод амьдарч байсан иргэнийг гэртээ нас барсан байхад нь олсон. Ар гэрийнхэн нь БНСУ-ын хууль хяналтын байгууллагад албан ёсны хүсэлтээ өгсний дагуу хэргийг шалгаж байгаа. Яамны зүгээс талийгаачийн ар гэрийнхнийг Солонгос руу явахад, өмгөөлөгч авахад нь болон чандрыг авчрахад дэмжлэг үзүүлсэн" гэдэг мэдээллийг өгч байв.

Гэвч талийгаачийн төрсөн эгч болох А.Болормаа уг хэргийг үнэн зөвөөр шалгаагүй, бусдад зодуулж амь насаа алдсан байхад албаныхан бүрэн шалгаж өгөөгүй тул Гадаад харилцааны яам, Консулын газрынханд гоидолтой байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм.

Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр талийгаач залуугийн эгч А.Болормаа мөн нас барсан байдалтай олджээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 49 настай, эмэгтэй “Б” нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэх мэдээллийг өгч байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
magadlal(59.153.113.28) 2024 оны 01 сарын 17

solongosuud alchihsiimuu?

3  |  0
irgen(66.181.187.52) 2024 оны 01 сарын 17

ogt uudaggui neg ch amsdaggui hun bsn shuu enn gsn haygtai hun yaj buynda buzar hj bn

1  |  0
Зочин(202.126.89.178) 2024 оны 01 сарын 17

Ээж нь яанаа хөөрхий. Ум ма ни пад ми хум.

4  |  1
энн(139.5.218.73) 2024 оны 01 сарын 16

хотын төв нэлээд согтуу явж бгаа харагдсан

4  |  3
Зочин(139.5.216.186) 2024 оны 01 сарын 17

Гадны нөлөөгүй гээд хаана манайд ер нь хууль гэж бна уу

6  |  3
Top