Хурандаад зодуулсан хоригдлыг ГЭРИЙНХЭНТЭЙ НЬ УУЛЗУУЛАХГҮЙ гэж сүрдүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

Өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангийн Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, хурандаа Э.Бямбадорж тус ангид хоригдож буй хүмүүжигчийн биед халдаж, гэмтэл учруулсан байдаг.

Түүний дээрх үйлдэл нь хорих ангийн хяналтын камерт бичигдэн үлдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан шалгалт явуулж байна.

Түүнчлэн прокуророос дээрх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн, цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа ба харьяаллын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.

ШШГЕГ-ын зүгээс дээрх үйл явдлыг тайлбарлахдаа “Тухайн хүмүүжигч нь бусдын биед халдсан, мөн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар өөрийн бие эрхтэнд санаатайгаар гэмтэл учруулах үйлдлийг гаргасан. Харин Э.Бямбадорж нь хүмүүжигчийн энэ үйлдлийг таслан зогсоох явцдаа биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэсэн болох нь прокурорын байгууллагын шалгалтаар тогтоогдсон” гэжээ.

Хурандаа Э.Бямбадоржид зодуулсан хүмүүжигчийг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, эргэлт оруулахгүй байгаа гэх бөгөөд “Хэрэв хойноос нь хэл ам хийвэл, хоригдож байгаа хүнд чинь илүү хэцүү байх болно” гэх мэт айлган сүрдүүлсэн зүйлс хэлснийг эх сурвалж дамжууллаа.

Дашрамд сануулахад, хурандаа Э.Бямбадорж нь 2003 онд ШШГЕГ-ийн 461 дүгээр хаалттай хорих ангийн ерөнхий жижүүрээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оноос тус ангид Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байгаа аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hdfurgdjghgf(202.55.188.39) 2025 оны 03 сарын 13

Odoo uuriig n ter angid n hori!!!

1  |  0
Болохгүй шүү(27.123.214.2) 2025 оны 03 сарын 13

Ер нь хоригдол болохоос биш хэн нэгний зодуур гаргах мишок биш шүү дээ. Манайд ийм байхад хоригдлууд цаашдаа яаж хүмүүжих юмбэ? Улам сэтгэл санаагаар унагаж илүү хүн биш араатан болгож байна шүү.

1  |  0
zochin(98.215.126.149) 2025 оны 03 сарын 13

ajiliig n avch shahaanii hundee uguh gesen urihand orchijdee zailuul.Dotroosoo l hiigdsen hor nairuulga boltpi.

1  |  0
иргэн(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

даварсан юмнуудыг зайлуулаач хүн амны хэрэг гарахыг хүлээгээд байгаа юмуу хаашаан

1  |  0
Зочин(192.82.72.177) 2025 оны 03 сарын 13

Gemt heregten uudiig өөгшүүлж болохгүй ээээ. Төр төмөр нүүртэй гэдгийг харуулж бх хэрэгтэй. Одоо хүмүүс агай дэндэж бн.

1  |  0
Зочин(64.119.19.126) 2025 оны 03 сарын 13

Гэмт хэрэгтэнг өөгшүүлдэг анархи нөхдүүд арай хэтэрч бнашүү\nХууль дүрмээ улам чангалах хэрэгтэй\n

2  |  0
z(103.57.95.131) 2025 оны 03 сарын 13

Hogiin hulgaich

1  |  0
бар(66.181.161.5) 2025 оны 03 сарын 13

та нар наад хүн яргалдагаа боли ямар муухай ухасаргүй хогнууд вэ эгэ 21 зуун гарчаад тэр др үеиын ниигмээсээ сал одоо хүн чргалдаг үе цаг үе өнгөрсөн эргүү малнууд

2  |  1
Зочин(202.179.26.209) 2025 оны 03 сарын 13

Тэнэг хулгайчид сануулга өгөөл биз байх л асуудал Арчаагүй амьсгаануудад л зодуур юм байхдаа чааваас

1  |  0
зочин(66.181.189.21) 2025 оны 03 сарын 13

новшийн шоронгийн хуяг

1  |  0
gg(103.229.123.188) 2025 оны 03 сарын 13

хоригдол ч гэсэнх хүн!

3  |  0
Т(139.5.218.137) 2025 оны 03 сарын 13

Мундаг залуу даа

3  |  2
Close menu