Өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр орон нутагт зорчиж явсан дөрвөн хүн осгож, амь насаа алджээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр 14 цаг 40 минутад Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 25 километр зайд “Таван хүн машиндаа осгосон шинжтэй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нийт 4 хүн осгосон байдалтай амь насаа алдсан байж болзошгүй харамсалтай үйл явдал болжээ.
Мөн тээврийн хэрэгслийн жолооч 42 настай эрэгтэй осгосон байдалтай байсныг малд явж байсан иргэн олж, ойролцоох айлд хүргэж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд холын замд зайлшгүй зорчих үед автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцаслах, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг дагаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
Оркууд ба байгалын хууль
Маш харамсалтай юм болжээ.