Хоригдогчидтой уулзах цагийг цахимаар авах боломжтой боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим технологийг нэвтрүүлэх зорилгоор хоригдогчидтой уулзах уулзалтын цагийг урьдчилан цахимаар захиалах системийг нэвтрүүллээ.

Энэ хүрээнд прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, иргэд өөрт тохирох үйлчилгээг сонгон тусгайлан гаргасан QR код бүхий линкээр дамжуулан Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн албан ёсны www.461.cd.gov.mn хуудас руу нэвтэрч, холбогдох асуумжийг бөглөн, уулзалтын цагаа захиалах боломжтой юм.

Ингэснээр иргэд, үйлчлүүлэгчдэд цагаа хэмнэх, ажлаа зөв төлөвлөх зэрэг ач холбогдолтой гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top