Эмэгтэйчүүдийн хорих ангид ХОЁР ИХЭР ХҮҮХЭД мэндэлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангид хоёр ихэр хүүхэд мэндэлжээ.

Одоогоор эх, нярайн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тэднийг “Нярай хүүхэдтэй эхчүүдийн байр”-нд асаргаанд авчээ. 

Өнөөдрийн байдлаар тус хорих ангид нийт 200 гаруй эмэгтэй хүмүүжиж байгаа бол эдгээрээс хоёр эмэгтэй 0-4 насны гурван хүүхдийн хамт байгаа юм. 

Хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүд бие давхар бол ангийнхаа эмчийн хяналтад байдаг бөгөөд амаржсан эхчүүдийг “Нярай хүүхэдтэй эхчүүдийн байр”-нд хүмүүжигч нараас тусад нь байрлуулдаг. Харин хүүхэд хоёр нас хүрвэл хүүхдийг асран хамгаалагч, ар гэрт нь өгч, ээжийг хорих анги руу шилжүүлдэг байна.

Хүмүүжигчийн хүүхэд хоёр нас хүрсэн ч ээжийнх нь суллагдах хугацаа дуусаж байгаа тохиолдолд хамт байх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, ял эдэлж буй ээж 1-12 сарын дараа суллагдах бол хүүхэдтэйгээ хамт байж болдог ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(202.55.188.91) 2023 оны 01 сарын 27

яахнав дээ тэр хүүхэдтэй ээжүүдийг сулалчаач

0  |  1
Top