БНХАУ Хондурастай дипломат харилцаа тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 27

БНХАУ, Бүгд Найрамдах Хондурас Улс дипломат харилцаа тогтоожээ.

Энэ сарын 15-нд Хондурасын Ерөнхийлөгч Сиомара Кастро Хондурасын Засгийн газар Тайваньтай тогтоосон дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоох шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн.

Ингэснээр Хондурас улс Тайванийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхөө больсон Латин Америкийн хоёр дахь улс болж байна. Үүнээс өмнө 2021 онд Никарагуа ийм алхам хийж байв. Хондурас улс дипломат харилцаагаа тасалсны дараа Тайвань мөн тус улстай дипломат харилцаагаа тасалсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Тайванийн тусгаар байдлыг одоогоор Белиз, Гватемал, Гаити, Маршаллын арлууд, Науру, Палау, Парагвай, Сент-Винсент, Гренадин, Сент-Китс, Невис, Сент-Люсиа, Тувалу, Эсватини болон Ватикан зэрэг 13 улс албан ёсоор хүлээн зөвшөөрдөг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top