Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 шүүгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэж эхэлсэн ба өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Сайханцэцэг өөрийн сонгон авсан өмгөөлөгч П.Одонтунгалагаас татгалзаж, өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иймд шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлүүлэх эрхийг нь хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт хэргийг хэлэлцэхээр товлолоо.
Сэтгэгдэл ( 0 )