Салхитын мөнгөний ордын хэргээр ШҮҮГЧ нарыг шүүж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Тодруулбал, дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган шүүж байгаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.73.26) 2020 оны 05 сарын 14

Шившгүүдийг шийтгээд өг. Ёстой нэг ёсзүйгүй шуналтай шуламнууд. Ахиж төрд шургалах аргагүй болгт.

0  |  0
Shydraga irgen (178.209.135.155) 2020 оны 05 сарын 14

Eh ronoosoo yrvagchid bvr shvvhehiihen .Mash aimshagtai togtoltsoo .Bysadad Jishee bolgoj har dansanaas garahiin tyld ene met mungu hvvlegch eh ornoos yrvagchidiig hatyy shiitegeh heregtei .Urvagch gesen yal uguuj .\n

0  |  0
(103.80.210.183) 2020 оны 05 сарын 14

шүүгчдийг цаазаар ав даа. иргэд их талархана даа. бид хүлээлт үүсгээд байна. цаазлах ажилыг ил тод гүйцэтгэ

0  |  0
Top