БУРИАД ТҮМНИЙ ИХ БАЯР “АЛТАН ТООНТО” анхдугаар их наадмын ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГ ХЭСЭГ БОЛОХ үзэсгэлэн худалдаа Монгол бөхийн өргөөнд өнөөдөр эхэллээ.
Тус үзэсгэлэнд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Дашбалбар, Баяндун, Баян-Уул, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Булган аймгийн Тэшиг, Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Баян-Адарга, Биндэр сумд болон Улаанбаатар хотоос Буриад түмний уламжлалт идээ ундаа, гар урлал, бусад бүтээгдэхүүний дээжээс авчран Монгол бөхийн өргөөнд дэлгэн ард иргэддээ танилцуулж, худалдаалж байна.
Та бүхнийг Буриад түмний цөцгий, талх, загас, жимс, жимсний чанамал, цагаан идээ, эмийн ургамал, Буриад үндэсний хувцас, гар урлал, бусад бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, амтлан худалдан авалт хийхийг урьж байна.
Үзэсгэлэн худалдаа Монгол бөхийн өргөөнд өнөөдөр, маргааш, нөгөөдөр буюус11-р сарын 27-29-ний өдрүүдэд 11:00-19:00 цагт үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )