Монгол үндэсний дээл өмссөн буриад сэтгүүлч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн хурлын үеэр “Сайн байна уу” гэж монголоор мэндэлж, асуулт тавьж буй бичлэг 2021 оны арванхоёрдугаар сард цацагдсан билээ.
Уг бичлэг дээрх эмэгтэй нь “Буряад ТВ” телевизийн сэтгүүлч Баярма Раднаева байсан юм. Тухайн үед Улаан-Үдэд шугам сүлжээнд эвдрэл гарч, хотын тал хэсэг нь халуун ус, дулаангүй болоод байжээ. Сэтгүүлч бүсгүй уг асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгчид шууд уламжилж чадсанаар асуудал хурдан шийдэгдсэн байна. Монгол дээлтэй, монголоор мэндэлсэн бүсгүй асуудлыг хурдан шийдүүлж чадсанаараа Буриадад баатар болж, Монголд ч танигдсан.
Баярма одоо "Буряад ТВ”-д "Заяа" нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг. Тэрбээр "Заяа" дууг нь нэвтрүүлэгтээ ашиглах зөвшөөрөл өгсөн дуучин Э.Очирсайханд баярлаж явдагаа илэрхийлсэн юм.
Zindaa.mn Улаан-Үд хотод ажиллахдаа түүнийг “БИДНИЙ НЭГ” буландаа урьж, ярилцлаа.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 5 )
Мундаг басган байнаа. Баяр хүргье. Амьдралд чинь аз жаргал хүсье
Tegler GED mngol bolchihgui,odo or bolsn,urgelj mngl lig ashigldga ed bolimor Yuma,zz
Сайн бна. Монгол буриадаа хэлээ мартаж болохгүй шүү
Мундаг эмэгтэй бна амжилт хүсье
МОНГОЛООР САЙХАН ЯРЬЖ БАЙНА. БАЯР ХҮРГЬЕ. МОНГОЛД ИРЭЭРЭЙ.