Ганц бие ижил хүйстэн Жерри Уиндлийг хүмүүс хэзээ ч аав болохгүй гэж хэлдэг байжээ. Тэр ч өөрийгөө аав болно гэдэгт итгэдэггүй байв. Гэтэл нэг л өдөр түүний амьдрал үндсээрээ өөрчлөгдсөн юм. Жерри Уиндлийн аав болсон амьдралын аялал нь үнэхээр үлгэр домог шиг.
Эцэг, эхийн хайр олон гайхамшгийг бүтээж чадах хүчтэй бөгөөд энэ нь нийгмийн бүх өрөөсгөл, хэвшмэл ойлголтоос давж гардаг. Төрсөн эцэг, эхээсээ өнчирч үлдсэн хүүхдийг үрчлэн авч, олимпын тамирчин болгон өсгөж хүмүүжүүлсэн "том" зүрхтэй ганц бие, ижил хүйстэн аавын түүхийг уншигч тантай хуваалцъя.
1. ЭНЭ БҮХЭН СЭТГҮҮЛИЙН ТҮҮХЭЭС ЭХЭЛЖЭЭ
Ганц бие ижил хүйстэн Жерри Уиндл аав болохыг эргэлт буцалтгүй хүсэж, хүүхэдтэй болох арга замыг ирэлхийлж байжээ.
Тэр нэг өдөр Камбож дахь хүүхэд үрчлүүлэх тухай болоод өнчин хүүхдүүдийн амьдралыг дүрсэлсэн сэтгүүлийн олж уншжээ.
Жерри Уиндл тэр даруй огтхон ч эргэлзэлгүйгээр Камбожийн албаны хүмүүстэй холбоо барьж, удалгүй түүний амьдралыг өөрчилсөн мэдээ хүлээн авлаа.
Жерри 2000 оны зургаадугаар сард Камбожийн Пномпен хот руу яаран очив.
Түүний ирээдүйн хүү Жордан төрсөн эцэг, эх нь нас барснаас хойш асрамжийн газарт амьдарч байжээ. Балчир хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон байсан бөгөөд хүнд хэлбэрийн халдварт өвчтэй байв.
Жерри түүнийг Флорида дахь гэртээ авчран, эрүүл саруул болтол асарч, тэр даруй аав нь болжээ. Жордан 1998 оны арваннэгдүгээр сарын 13-нд Камбожийн Сиануквилл хотод төрсөн бөгөөд нэг настайдаа төрсөн эцэг, эх нь нас барсан аж.
2. ШИНЭ ГЭР БҮЛ ОЛОН СОРИЛТТОЙ ТУЛГАРЛАА
Тэд АНУ-д буцаж ирэхэд шинэ гэр бүлд олон саад бэрхшээл тулгарчээ. Жордан хүү эрүүл мэндийн олон асуудалтай байсан учраас ядрангуй, сул дорой болсон байв. Хүү англиар ярьж чадахгүй учраас эхэндээ Жерритэй дохионы хэлээр харилцдаг байлаа.
Тэр үед Жордан хоёр настай байсан ч ердөө 7.3 кг (16 pound) жинтэй байж. Аав нь түүнийг амьдрах эсвэл үхэх эсэхийг мэдэхгүй. Гэхдээ л тэр шинэ хүүгээ дахин зовоохгүйн тулд чадах бүхнээ хийнэ гэж амласан болохоор бүх саад бэрхшээлийг даван туулах маш их хайр түүний дотор буцалж байлаа.
3. ОЛИМПИЙН АМЖИЛТЫН КАРЬЕР САНАМСАРГҮЙ БАЙДЛААР ЭХЭЛЖЭЭ
Жорданы тамирчин болох мөрөөдөл 7 настайгаас нь эхэлжээ.
Усан спорт сонирхох болсон Жордан алдарт дасгалжуулагч Рон О’Брайены хүү болох Тим О’Брайены анхаарлыг татжээ. Удалгүй Жордан усанд сэлэлтийн тусгай хөтөлбөрт хамрагдаж, анхныхаа амжилтыг гаргалаа.
Энэ үедээ тэр олимпын алтан медальт, ЛГБТ идэвхтэн Грег Луганистай уулзсан байна. Жорданыг бүр "Бяцхан Луганис" гэж нэрлэдэг байж.
Жордан 13 настайдаа олимпын багийн сорилго тэмцээнд оролцох эрх авч, 15 жилийн мөрөөдлөө биелүүлэн, эрэгтэйчүүдийн платформын тэмцээнд оролцлоо.
Тэрээр 2012 онд Индианаполис хотын "Инди" бахархлын наадмын Гранд Маршалаар шалгарчээ.
2012 оны олимпын дараа Жордан Дьюкийн их сургуульд дасгалжуулагч Нунцио Эспостогийн удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа эхлүүлж, түүнийг олимпын тамирчин, дасгалжуулагч Мэтт Скогжин дасгалжуулжээ.
Тэр АНУ-ын Үндэсний коллежийн атлетикийн холбоо /NCAA Div 1/-ны хөнгөн атлетикийн төрлийн "D-I"-ийн дээд амжилтыг 3 метрийн трамплин болон платформын төрөлд эзэмшдэг. Мөн "Их 12" чуулганд дөрвөн жил дараалан "Оны шумбагч" шагналыг хүртсэн цорын ганц шумбагч юм.
Виндл нь 2020 оны Токиогийн зуны олимпийн наадамд АНУ-ыг төлөөлж оролцсон бөгөөд эрэгтэйчүүдийн 10 метрийн тавцангийн төрөлд есдүгээр байрт шалгарсан юм. Тэр олимпод оролцсон Камбож гаралтай анхны шумбагч болжээ.
4. ААВ, ХҮҮ ХОЁР ХАМГИЙН БАТ БӨХ ХАРИЛЦААТАЙ
Жордан олимпод АНУ-ын нэрийн өмнөөс өрсөлдөх бөгөөд зүрх сэтгэлдээ Камбожийг төлөөлөх болно. Тэрээр саяхан Камбожийн далбааг шумбах үед нь харж болохоор гартаа шивүүлжээ.
Аав, хүү хоёр 2011 онд хамтран зохиосон хүүхдийн номондоо өөрсдийн түүхийг бичсэн байдаг юм.
"An Orphan No More: The True Story of a Boy" нэртэй уг ном нь нэгэн азарган тахианы тухай өгүүлдэг.
Азарган тахиа нэг өдөр өндөгтэй тааралдана. Өндөгнөөс нугасны дэгдээхэй гарав. Гэхдээ тэдний түүх гадаад төрхөөрөө ялгаатай ч "Хайр байгаа газарт гэр бүл байдаг" гэдгийг батлан харуулах сайхан түүх болсон билээ.
Сэтгэгдэл ( 8 )
Huuhed urguj avnaa.
Gomo naraa nogoo xvvxedee yasan bol \n2 3 jiliin omno selengees xvvxed orgoj avsan geed uls dayaar zarlaad baisan
Xvmvvs ijil xvitsen gexeer dandaa muu gej boddog.
Гайхалтай аз жаргал хүсье
Азтай хүү байна сайн аавтай болсон ижил хүйстэнч гэсэн үр хүүхэд хүсдэг юм бна жаргалтай харагдаж байна зарим нэг аав төрсөн үр хүүхдээсээ аз жаргал мэдэрдэггүй зугтдаг
Сйан хүмүүсийн сайхан түүх байна
Сайн хүмүүсийн сайхан түүх байна. Аз жаргал хүсье
saihan tuuh baina daa