Хайр дүүрэн өнөр бүл, халамж хүссэн эгч дүүсийн талаар сурвалжиллаа.
21 настай С.Ариунболор бүсгүй ой гаруйхан настай бяцхан охиноо есөн дүүгийн хамтаар өсгөн, амьдрахын төлөө зүтгэж байна. Есөн дүүгээ ганцаараа өсгөж яваа хүчирхэг охин гэрээр үс засаж, амьжиргаагаа залгуулдаг. Тэр мөн дүү нарынхаа хамт элэг бүтэн амьдрахын тулд өглөөнөөс орой болтол цаг наргүй хөдөлмөрлөдөг.
Сэтгүүлч А.Азжаргал мэдээллийн гол баатар С.Ариунболортой уулзаж ярилцсаныг хүргэе.
С.Ариунболор өөрийн бяцхан охин болон 2-15 насны есөн дүүгээ асардаг. Тэдний аав багаас нь хол хөндий байсан бол ээж нь хоёр жилийн өмнө харамсалтайгаар амь насаа алджээ. Түүнээс хойш том охин С.Ариунболор дүү нарын хамт амьдралаа авч яваа нь энэ юм.
С.Ариунболорын том дүү С.Ариунчимэг одоо 19 настай. Тэр мөн хоёр ойтой охинтой. Гэвч тэр дүү нараа нэг дор байлгах үүднээс хүүхдээ эгч дээрээ үлдээж, өөрөө айлд асрагчаар ажиллах болжээ. Ингээд олсон бүх цалингаа дүү нартаа зориулдаг аж. Харин С.Ариунболорын хувьд үсчний дамжаанд сурч байсан нь өнөөдөр түүний орлого олох гол зүйл болжээ.
С.Ариунболорыг олон дүүгээ тэжээх боломжгүй гэж үзэн, зургаан дүүг нь нэг жилийн хугацаанд улсын асрамжид авч байжээ. Энэ хугацаанд тэр дүү нараа хэрэгтэй зүйлсээр нь хангаж, тэдэнтэй ойр байх үүднээс асрамжийн хүүхдүүдийн үсийг засаж өгдөг байсан талаараа ярьсан юм. Төрсөн дүү нараасаа хол байх нь хэцүү байсан учир тэр хоёр сарын өмнө зургаан дүүгээ түр дасгах үйлчилгээгээр авч, хамтдаа амьдарч байгаа. Тэдэнд одоо хамт байх нэг сарын хугацаа бий. С.Ариунболор дүү нараа сайн халамжилж байгаа учир эгч, дүүсийгдахин салгахгүй байх хэмээн найдаж байгаагаа учирлаж байлаа.
Түүний дүү нараас хөвгүүдийн хамгийн том нь С.Энхтөр. Тэр энэ жил 15 настай. Таван дүүгийн хамт асрамжид нэг жилийн хугацаанд амьдарсан бөгөөд энэ хугацаандаа цаасан сийлбэр сийлж сурчээ. Хүү энэ жил есдүгээр ангиа төгссөн тул ирэх намар өөрийнхөө сонирхлын дагуу Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд элсэж, оёдол, дизайнерын ангид сурахаар төлөвлөж байгаа.
Асрамжийн газрын хүүхдүүд тэднийг "Ах дүү зургаа" гэж нэрлэдэг байжээ. Тэд нэг өрөөнд байрлаж, нэг нэгнээ хайрлаж, халамжилдаг байсныг асрамжийн төвийнхөн ярьсан юм.
Сурвалжилсан: А.АЗЖАРГАЛ, М.ЧИНЗОРИГ
Сэтгэгдэл ( 5 )
Сайхан эгчтэй хөвгүүд байна даа . Та нарт аз жаргал эрүүл энхийг хүсье . 119.40.10.3.3 аа \nТарчиг амьдрал гэдэг энэ биш ээ эд нар харин баян амьдардаг юм байна . Оюунаа хоосруулсан юу ч сэтгэхгүй санаачлаггүй идэхгүй байхыг тарчиг амьрал гэж байгаа юм
21 nastai emegtei xvnd vnexer axadsan achaa.tevchertei mundag bvsgui bna.
Тэр эцэг шүү юманд нь төрийн төмөр нүүр хэрэгтэй
ийм олон хүххдүүд эцэг эхийн хайраар өсөөгүй гэхэд харамсмаар байна хүн үр удмаа үлдээж болно гэхдээ тэдний өмнө би ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг бодох л хэрэгтэй дээ
MGL ulsiin tuluu olon xuuxed gargaj bgaa ni saishaaltai bolovch, Negen nasnii amidralaa ingej tarchig unguruux ni tiim saikhan zuil bish.