[БИДНИЙ НЭГ] Монгол үндэсний дуу хөгжмөөр дэлхийд танигдсан “НАМГАР” ХАМТЛАГ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

Монгол үндэсний дуу хөгжмийг дэлхийд таниулж яваа Буриадын “Намгар” хамтлагийг “БИДНИЙ НЭГ” буландаа онцолж байна.

2000 онд байгуулагдсан энэхүү хамтлаг дэлхийн 30 гаруй орноор аялан тоглож, монгол үндэсний дуу хөгжимд дэлхийн анхаарлыг хандуулж чаджээ. Тус хамтлаг өмнө нь монгол морин хуурчтай байсан билээ. “Намгар” хамтлагийг дэлхийд алдартай Корнеги театрт тоглоход Монголын морин хуурч Э.Жавхлан тус хамтлагт тоглодог байсан юм.

“Намгар” этно хамтлагт одоо Буриадын дуучин Намгар Лхасаранова гоцлон дуулж, ятга тоглодог бол нөхөр Евгений Золотарёв нь шанз тоглож, хүү Тимур Золотарёв нь гитар тоглодог гэр бүлийн хамтлаг. “Намгар” хамтлагт мөн Гэсэр хэмээх бөмбөрчин, морин хуурч буриад залуу бий. Дуучин Намгар орос нөхрийн хамт гэр бүлээрээ монгол туургатны үндэсний урлагийг хөгжүүлж яваа аж.

Хамтлагийн ахлагч, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Намгар Лхасарановагийн нэрээр ийнхүү хамтлагаа “Намгар” гэж нэрлэжээ. ОХУ төдийгүй дэлхийд алдартай тус хамтлагийнхан Монголд ирдэг бөгөөд ирэх намар юмуу өвөл тоглолтоо хийх бодолтой байгаагаа хэлж байв.

ZINDAA.MN ОХУ-ын Буриад улсад ажиллахдаа “Намгар” хамтлагийнхантай уулзаж, ярилцлаа. Тус хамтлагийн залуу гитарчин Тимур Золотарёв ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч ярилцлага өгч байгаагүй бөгөөд анх удаа Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн юм.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

 
 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top