[БИДНИЙ НЭГ] Зургаан настай бяцхан барималч Ү.Эмүжин

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Цахим сүлжээнд хийсэн бүтээлээрээ үеийн найзууддаа үлгэр дуурайлал болж байгаа Ү.Эмүжин охинтой холбогдож, түүний бяцхан гараараа хичээнгүйлэн урласан бүтээлүүдтэй танилцлаа.
 


Ү.Эмүжин охин зургаан настай бөгөөд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангид сурдаг гэнэ.

Бяцхан барималч охин жилийн өмнө “Сувдаагийн урлан” цахим сургалтад сууж, баримлын шавраар төрөл бүрийн бүтээл хийж сурчээ.  



Одоогоор түүний урын санд анимэ баатрууд, одой морь, хүүхэлдэйн киноны баатрууд гээд 150 гаруй бүтээл бий.

Баримлын шавраар багшийгаа урласан нь түүний олон бүтээлээс хамгийн хайртай нь аж. Харин хамгийн анхны бүтээл нь тахь, наймаалж, туулай зэрэг байжээ.


Баримлын шавраар тоглоом хийхэд нарийн, чимхлүүр зүйл их байдаг учраас нэг бүтээл хийхэд 4-5 цагийг зарцуулдаг гэнэ. Гэсэн ч охин ингэж суухдаа дуртай болохоор эхэлсэн л бол дуусгадаг хэмээн ээж нь хэлэв.  

Охиноос “Үеийн найзууд нь чөлөөт цагаараа гадаа тоглож, хөгжилдөж байхад чи бүтээл хийгээд сууж байна. Чамд бүтээлээ хийх нь илүү сайхан байдаг уу” гэхэд охин "Баримлаар тоглоом хийгээд суух нь тоглохоос илүү сайхан байдаг" хэмээн инээмсэглэсэн хариулллаа.

Охин 16 настай эгчтэй гэнэ. Эгч нь охины сургалтыг хажуугаас нь харж, хамтдаа сурчээ. Дүүгээ бүтээл хийхэд нь тусалдаг гол хүн. Тэд нэг удаа хэн нь гоё бүтээл хийхээ үзжээ. Гэтэл эгч илүү гоё хийчихсэн гээд нүүрэндээ цагаахан инээмсэглэл тодруулав.  

Ярианы төгсгөлд охин баримлын шавраар амьтан, хүн гээд төрөл бүрийн бүтээл хэрхэн хийхийг найзууддаа зааж байгаа талаараа хэлж, цаашид хамтдаа илүү олон бүтээл хийх болно гэсэн юм.

Сонирхуулахад, Ү.Эмүжин охин өнгөрсөн хоёр жил дараалан "Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд оролцжээ. Эхний жил нь хамгийн бяцхан оролцогч болсон бол энэ жил нэрэмжит шагналын эзэн болсон байна. 

Бяцхан барималчийн урын сан дахь бүтээлүүдээс хүргэе

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(172.69.252.136) 2021 оны 09 сарын 30

ontsgoi aviyas zayajee hu

0  |  0
Зочин(64.119.27.88) 2021 оны 09 сарын 30

ямар хөөрхөн юм бэ, амжилт хүсье дүүдээ

3  |  0
Top