Буриадын жүжигчдийг "Соёлын тэргүүний ажилтан" цолоор шагнажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

УДЭТ ОХУ-ын Буриад улсын Хоц.Намсараевын нэрэмжит театрын хамт олныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.

1931 онд байгуулагдсан Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ, 1932 онд байгуулагдсан ОХУ-ын Буриад улсын Хоц Намсараевын нэрэмжит театрууд нь Төв Азид орчин үеийн драмын урлаг болон тухайн улс орон, ард түмний хэл, соёл, сэтгэлгээ, уламжлалыг авч үлдэх, түгээн дэлгэрүүлэхэд түүхэн үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа.

Энэ удаагийн айлчлан тоглолтоор Хоц.Намсраевын нэрэмжит Буриадын эрдмийн театрын уран бүтээлчид болох Жүжигчин Дамбаев Биликто, Найруулагч Олег Юмов, Дарга Цыпилма Очирова нарыг Соёлын яамны СТА цол тэмдгээр, Жүжигчин Субботин Солбоныг Соёлын яамны жуух бичгээр, Ахмад жүжигчин Олег Бабуевыг "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар, Жүжигчин Ольга Ломбоева, Булат Самбилов нарыг “Хөдөлмөрийн алдар” медалиар, Жүжигчин Арюуна Цыденова, Булат Буралов нарыг “Тэргүүний залуу” медалиар тус тус шагнажээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайд аа(176.166.205.186) 2022 оны 10 сарын 21

Дуу дуулдаг хүн болгонд СТА цолоо өгч байлдаа. Зарим хүмүүс архи уухаараа СТА нуудаас гоё дуулах юм.

0  |  0
Top