Буриад улсын Тэргүүн Алексей Цыденов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, сүүлийн таван жилийн хугацаанд өөрийн хийсэн ажлын үр дүнг тайлагнасан билээ.
Владимир Путин сүүлийн хоёр долоо хоногийн турш бүс нутаг болон мужуудын Амбан захирагч нартай уулзалт хийж буй. Буриадын Тэргүүн А.Цыденов ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан Буриадын их, дээд сургуулиудын бааз дээр түшиглэн Монгол Улс, Хятадын хойд хэсэг болон Солонгосын оюутнуудыг олноор татах зорилгоор тэдэнд зориулсан орчин үеийн оюутны цогц кампус буюу хотхоныг байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
Иж бүрэн, цогц дэд бүтэц бүхий бүс нутгийн хамгийн том оюутны хотхон (оюутны болон их сургуулийн хотхон) байгуулахыг ОХУ-ын Ерөнхийлөгч дэмжиж, уг ажилд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхэд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг Буриадын тэргүүнд туслуулахаар Улаан-Үд хот руу томилох үүрэг өгчээ.
Улаан-Үд хотод оюутны орчин үеийн кампус байгуулснаар Монголын оюутнуудад тав тухтай суралцах, амьдрах боломж нээгдэж байгаа юм.
Хотхоныг барьж байгуулах зардал нь урьдчилсан байдлаар хэдэн тэрбум рубль болох нь гарцаагүй. Тус кампус нь орос хэлний бэлтгэл дамжаанд эхний жилдээ суралцан, улмаар ОХУ, тэр дундаа Буриад улсын их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах Монголын элсэгчдэд нэн түрүүнд зориулагдах ажээ.
Сэтгэгдэл ( 7 )
ноайон баас орос буриадын сургалт бол ёстой нохойн баас л байгаа хэн ч тийш зүглэхгүй
Orosyn bolobsrol delxiid gaixagddag
Orosyn bolobsrol delxiid gaixagddag
orosod hyatad seheetnuud beltgegdene gedeg maani tsaashdaa hyatadin autonomit ulsuud tusgaar togtnohin undes suuri bolno,tegeed tend mongol hyatadduudig 1 uruund 1 baishind chiheed horichihgui ni medeej,
Oros ylnachuudin orc huuhdud ochij surna biz
Архи уухыг л сайн заана даа,юуны түрүүнд
hujaad ezlegdeh uudee neehnee buriaduud.