Буриад улсад нэг хоногт баавгай үзэгдсэн тухай 32 мэдээлэл иржээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 09 сарын 14

Буриад улсад анчид өнгөрсөн нэг хоногт хүмүүст аюул учруулсан 14 баавгайг устгажээ. Өнгөрсөн 24 цагт баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тухай нийт 32 мэдээлэл ирсэн байна.

Энэ он гарснаар Буриад улсад нийт 149 баавгайг устгасан байна.

Баавгай суурьшлын бүсэд орж ирж байгаатай холбогдуулан хот, дүүргийн сургуулиудад зайнаас хичээл орох зөвшөөрөл олгожээ. Түүнчлэн, Буриад улсын тэргүүн Алексей Цыденов ойн бүсэд аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top