Буриадын тэргүүн Ромын папыг уучлав

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 16

Буриадын тэргүүн Ватиканы зүгээс Ромын папын чечень, буриадуудын талаар хэлсэн үгэнд уучлалт гуйсныг хүчтэй үйлдэл гэжээ.

Ромын пап лам Франциск “Украин дахь тусгай ажиллагааны үеэр хамгийн харгис үйлдлийг “Оросын уламжлалаас гадуур” хүмүүжсэн цэргүүд гаргаж байна. Ялангуяа чечень, буриадууд” гэж ярьсан билээ.

Үүний дараа Чеченийн тэргүүн Рамзан Кадыров “Бид энх тайвны саналгүйгээр тулаан эхэлдэггүй. Чеченүүд олзны цэргүүдэд хатуу ханддаг уу, үгүй юу гэдгийг олзонд байсан Украины цэргүүд танд өөрсдөө хэлнэ” гэсэн бол Буриадад төвтэй Оросын буддын уламжлалт шашны төвийн тэргүүн, бандид хамба лам Дамба Аюшеев “Европын латинчууд хүйтэн Сибирь, Алс Дорнодын амьдралыг ойлгохгүй гэж бодож байна. Энэ хүйтэн газрууд хүмүүсийг гүргэр, тэвчээртэй, янз бүрийн бэрхшээлийг даван туулах чадвартай  болгодог. Тийм ч учраас манайхан хэрцгий хүмүүс биш, зүгээр л өвөг дээдсийнхээ адил төрсөн нутгаа фашизмаас дахин, сайн хамгаалах ёстой” хэмээн Ромын папын үгэнд хариу өгсөн юм.

Ватиканы зүгээс Ромын папын хэлсэн үгэнд уучлалт гуйсныг Буриадын тэргүүн Алексей Цыденов “Одоо Барууны орнуудад жинхэнэ мэдээллийн солиорол болж байгаа. Оросыг, ард түмнийг нь дураараа харлуулах нь сайхан байгаа байх. Ухаалаг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” хэмээн тайлбарлажээ.

Буриадын тэргүүн “Ийм байхад Ватиканы зүгээс албан ёсоор уучлалт гуйж байгаа нь хүчтэй үйлдэл! Дэлхийн ямар ч шашин хамгийн түрүүнд хайр, энх тайвны тухай юм” гэж Telegram-даа бичсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.161) 2022 оны 12 сарын 18

Хөөрхий Путлерт цэрэг олдохгүй хэцүү л байх шиг, олдож байгаа нь хэдэн хөөрүү, тархиа угаалгасан бага ястан л байна ш дээ

0  |  0
Top