Буриад улсад -56 хэм хүрч, хүйтэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Буриад улсын Тохорюкта тосгонд агаарын температур -56 хэмд хүрч, хүйтэрсэн тухай Буриадын тэргүүн Алексей Цыденов өөрийн нийгмийн сүлжээндээ бичжээ.

Буриадын цаг уурын албаны мэдээллээр, нэгдүгээр сарын 22-нд ер бусын хүйтэн болохыг анхааруулсан байна.

Цаг уурын станцуудад албан ёсоор бүртгэгдсэн агаарын температурын хамгийн доод үзүүлэлт нь -89.2 градус байжээ. Тэсгэм хүйтэн 1983 оны долоодугаар сарын 21-ний өдөр Өмнөд туйл дахь Оросын “Восток” станц дээр бүртгэж авч байв. Харин хиймэл дагуулуудын хийсэн хэмжилтээс үзвэл Өмнөд туйлд агаарын температур -98.6 хэмд хүрч байсан байна. Харин Хойд туйлын хувьд хамгийн хүйтэн нь 67.7 градуст хүрч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top