Саудын Арабын Олон Улсын Шонхор ба Ан агнуурын үзэсгэлэнд Монголын хоёр шонхор нийт 900,000 саудын риал (ойролцоогоор 173,276 ам.доллар)-оор зарагдсан тухай Саудын хэвлэл мэдээллийн агентлаг (SPA) мэдээллээ.
Дуудлага худалдаанд оролцогчдын дунд ширүүн өрсөлдөөн өрнөж, Риядын хойд хэсэгт орших Malham дахь Үзэсгэлэн, Конвеншн төвд цугласан зочид идэвхтэй оролцов. Дуудлага худалдаагаар эхлээд насанд хүрсэн шонхрыг 200,000 риалаас дуудаж, 450,000 риалд хүрсэн байна. Дараа нь залуу шонхрыг танилцуулж, 100,000 риалаас эхэлсэн үнэ 450,000 риалд хүрчээ.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр анх удаа Монголын шонхорт зориулан тусгай павильон байгуулсан нь онцлог байлаа. Саудын Араб болон бүс нутгийн шонхор сонирхогчдын дунд Монголын шонхор нь өндөр чанар, тансаг үнэ цэнээрээ нэр хүндтэйд тооцогддог. Тусгай павильонд Монгол болон Зүүн Азийн шонхор шувуудыг танилцуулсан байна.
Монголын шонхор нь том биетэй, өргөн далавчтай, тэсвэр хатуужилтай гэдгээрээ онцлог бөгөөд өнгөний хувьд цайвар цагаанаас хар хүрэн гээд олон янзын хувилбартай байдгаараа үнэд хүрдэг байна. Энэ шинж чанарууд нь шонхрын спортод онцгой давуу тал олгодог бөгөөд хатуу ширүүн нөхцөлийг даах чадвар, сургалтад хурдан дасдаг чанараараа сонирхогч болон мэргэжлийн анчдын сонирхлын дунд эрэлт өндөр байдаг байна.


Сэтгэгдэл ( 14 )
Монголын сүлд тэнгэрийн амьтан өмхий арабуудыг чимэх гж гуйлагчин шахуу бсан улс ингэж баяжих гж монгол улс ч түүх болж үлдэждээ
Үнэхээр тас харагдаж бна шүү
Төрийн билэгдэл шувуугаа гадагшаа зараад байхаар яаж өөдлөх билээ дээ.
Arabuudad hyamd uneer uguh bish tednees mergejilten avchirch shinjuulj tsuun toonii shonhor shuvuug Mongolchuud uursduu exsportolj bolno bizdee.Mun duudlaga hudaldaand ni oroltsoj bolmoor sanagdah yum.
Бид яагаад монгол шонхрыг зарах нь битгий хэл. Хамгаалж, туг сүлд, мөрдөс малгайнхаа оройд залах ёстой. Тэр муу Будда, Христос эдр бол үхсэн баас шд ээ өөрийгөө ямар харуулдаг биш
Шонхор шувууг дуусгах нь дээ хөөрхий шуналын туламнууд.
Uned hurgej chadaj bas hudaldaj avj chadaj bn harin bid
Uned hurgej chadaj bas hudaldaj avj chadaj bn harin bid
Боя гэж амьтдаар бизнес хийж баяжцгааж ар нь хүнд ирнэ дээ
Нүүдэлийн шувууг монгол шувуу гэж элиирцгээдэгээ болиоч
БО Яам Монголын шонхрыг асар хямд үнээр гаргадгаа болих хэрэгтэй
Амьд амьтан зарж байгаа нь хууль бус үйлдэл үхсэн МАН ынхан байгалийн нүүрс алт зэс газрын тос хонины ноосноос авдаг ланолин,газрын тос зэргээ ямарч татваргүй гадныханд алдчихаад одоо бүүр сүүлдээ идлэг шонхор шувуугаа зарж байгаа нь боолын нийгмийг сэргээсэнтэй адил болж миний Монголын нэр хүндийг гутааж байгаад нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Монголын шонхор гэж бөйдаггүй .шонхор бол нүүдэлчин шувуу..хойд Сибирийн буюу Якутын шонхор л цагаан өнгөтөй байдаг...цас мөсний орны орны цагаан шонхор д хамгийн мундаг нь байдаг...
Монголын шонхор шувуу хамгийн өндөр үнэ хүрч, Монголын шонхор шувууг хулгай, авилгаар зарсан МАН мафиууд хамгийн их баяжиж гэнээ!!!