Индонезид олдсон питоныг дэлхийн хамгийн урт могойгоор тодруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 06

Индонезийн Сулавеси мужид илрүүлсэн Malayopython reticulatus төрлийн аварга питон эр могойг дэлхийн хамгийн урт могойгоор албан ёсоор тодруулжээ.

2025 оны сүүлээр илрүүлсэн тус могойн урт нь 7.22 метр гэнэ. Унтуулах тариа хийсний дараа биеэ сулласан тохиолдолд тус могойн урт 10 хувиар буюу 7.9 метр болох ч мэргэжилтнүүд амьтанд эрсдэл учруулахгүйн тулд ийм арга хэрэглэхээс татгалзсан байна.

Аварга могойн жин нь 96.5 кг-д хүрчээ.

Ибу Барон нэр авсан питон могой нутгийн байгаль хамгаалагч Буди Пурвантогийн асаргаан дор байгаа гэнэ. Тэрбээр могойн асрамжийн газар ажиллуулдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top