Азийн олимпын зөвлөл (АОЗ)-ийн цахим хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд болж, АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамид Ал Тани болон Азийн 45 Үндэсний олимпын хорооны төлөөлөгчид оролцон, Азийн олимпын хөдөлгөөний хүрээнд өрнөж буй цаг үеийн асуудал, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцжээ.
Хурлын үеэр "зийн И-спорт болон оюуны спортын анхдугаар наадмыг 2027 оны арваннэгдүгээр сард Кувейт улсад зохион байгуулахаар болсныг албан ёсоор баталгаажуулж, спортын төрлүүд болон бусад мэдээллийг удахгүй ирүүлэх талаар мэдэгдэв.

Хэдхэн хоногийн өмнө "Рияд 2026" VI Азийн танхимын болон тулааны спортын наадмын зохиогдох хугацааг бүс нутгийн аюулгүй байдал, зохион байгуулалтын тодорхой шалтгаанаар 2027 оны 3 дугаар сарын 28-аас 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд хийхээр Азийн олимпын зөвлөлөөс хойшлуулсан тул ийнхүү 2027 онд тус зөвлөлийн ивээл дор хоёр томоохон наадам зохиогдохоор болж байна.
Мөн ирэх 2027 оны нэгдүгээр сард Катар улсын Доха хотноо зохион байгуулагдах Азийн олимпын зөвлөлийн 47 дахь удаагийн Ерөнхий ассамблейн хүрээнд "Афро-Азийн соёлын арга хэмжээ" зохион байгуулахаар төлөвлөж буйг танилцууллаа.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нь Азийн олимпын зөвлөлийн Соёлын комиссын даргаар ажилладаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )