Японы эрүүл мэнд, гоо сайхны цогц үйлчилгээг нэг дор үзүүлэх "Ginza medical consulting & Beauty center" нээлтээ хийлээ

О.Должин | Zindaa.mn
13 минутын өмнө

Эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээг нэг дороос авах боломжтой GINZA Medical Consulting & Beauty Center төв үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна. Энэхүү төв нь Японы олон жилийн түүхтэй YWB International Medical Consulting компанитай хамтран ажилладаг бөгөөд иргэд "GINZA Medical Consulting & Beauty Center" төвөөс өөрийн хэрэгцээнд тохирсон мэргэжлийн зөвлөгөөг авч, Япон стандартын дагуу Ginza Consulting /Японы өндөр түвшний эмнэлгийн үйлчилгээнд холбох мэргэжлийн зөвлөгөө, зуучлал/, Ginza Aesthetic Clinic / Арьс, гоо заслын эмнэлэг/, Ginza Premium Cosmetics / Япон, Солонгосын өндөр зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа/ зэрэг үйлчилгээг нэг дор, цогцоор нь авах боломж бүрдэж байгаа аж. Тус төв нь дараах гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

Үүнд, Монголд анх удаа эрүүл мэнд, гоо сайхан зэрэг салбарт таныг Японы мэргэжилтэн, байгууллагуудтай холбох зөвлөгөө, зуучлалын цогц үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлж байна. Өөрөөр хэлбэл, тус төв нь Японы салбар бүрд шилдэгт тооцогддог байгууллагуудтай хамтран ажиллаж, анхны зөвлөгөөнөөс эхлэн үйлчилгээ авах хүртэлх бүхий л үйл явцыг хариуцан зохицуулж, урт хугацааны үнэ цэнтэй түнш байхыг эрхэмлэж байна.

Тодруулбал, "Ginza Consulting" үйлчилгээнд яаралтай үед эмнэлэгт хүргэх, зохион байгуулах, Японы шилдэг эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчийг таны онош, хэрэгцээнд тохируулан сонгох, Япон стандартын дагуу нарийвчилсан шинжилгээнд хамрагдах, гоо заслын мэс засал, эмчилгээ хийлгэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөхөөс гадна дээрх хүрээнд эмчилгээний мэдээлэл, орчуулга, аялал, байр, VIP үйлчилгээ зэрэг иж бүрэн дэмжлэг үзүүлнэ.

Харин "Ginza Aesthetic Clinic" буюуАрьс, гоо заслын эмнэлэг нь Монголд анх удаа Aura 3D Imaging System-ийг нэвтрүүлж байгаа аж. Уг систем нь ердөө 0.2 секундэд нүүрний 3D дүрслэлийг гаргаж, арьсны гүн дэх нөсөө толбо, үрчлээ, нүхжилт, уян хатан байдал, чийгшил зэрэг асуудлыг нарийвчлан оношлох боломжтой. Ингэснээр эмч тухайн хүний арьсанд яг тохирсон эмчилгээг сонгох боломжтой болно.

Тэгвэл "Ginza Premium Cosmetics" үйлчилгээ нь Япон, Солонгосын өндөр зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалах үйлчилгээ аж. Өмнө нь монголчууд Японд эмчлүүлэх, гоо сайхны эмчилгээ хийлгэх, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн авахын тулд тус улсыг зорьж, олон газраар явдаг байсан бол одоо "GINZA Medical Consulting & Beauty Center" төвөөс зөвлөгөө авахаас эхлүүлээд оношилгоо, эмчилгээ, бүтээгдэхүүнээ авах хүртэлх бүх үйлчилгээг цогцоор нь авах боломжтой болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top